Япончууд анх удаа чартерийн нислэгээр Курилд газардав | News.MN

Япончууд анх удаа чартерийн нислэгээр Курилд газардав

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Япончууд анх удаа чартерийн нислэгээр Курилд газардав

Япончууд анх удаа чартерийн нислэгээр Курилд газардав

ОХУ-Япон улсын харилцан тохиролцсоны дагуу визгүй анхны чартерийн нислэг Ням гаригт Курилын бүлэг арлын Кунашир арлын “Менделеево” онгоцны буудалд газарджээ.

Онгоцны буудлын захирал Сергей Горбатовскийн хэлснээр онгоц Японы Хоккайдо арлын Накасибэцу арлаас хөөрчээ. Оросын “Аврора” компанийн онгоц чартерийн нислэг хийсэн бөгөөд Японы 70 орчим төлөөлөгч ийнхүү Курилд ирсэн байна. 70 төлөөлөгчийн 26 нь ирсэн онгоцоороо зэргэлдээ Итуруп арал руу ниссэн байна. Кунашир арлаас Итуруп хүртэл 50 минут нисэх зайтай юм.

Японы төлөөлөгчдийн дийлэнх нь эдгээр аралд өмнө амьдарч байсан хүмүүс юм. Тэдний өвөш дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлэх зорилгоор ирцгээжээ.

Япон, ОХУ-ын Засгийн газар визгүй зорчих онцгой нөхцөлийг 1992 онд тохирсон бөгөөд үндэсний паспортыг дагалдах хавсралт бичгээр зорчих боломжтой юм. Өмнө визгүй иргэд зөвхөн усан онгоцоор Курилын аралд ирж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-23 66.181.186.111

ORSUD ENE 3 ARLIG OGCHMUR YM ORSDO KRIMIG BULAGAD AVA BIZDE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж