Оросын сэлүүрчид Хар тэнгисийг 28 цагт туулж рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Оросын сэлүүрчид Хар тэнгисийг 28 цагт туулж рекорд тогтоолоо

Оросын сэлүүрчид Хар тэнгисийг 28 цагт туулж рекорд тогтоолоо

Хар тэнгисийг 28 цагт хөндлөн туулсан оросын сэлүүрчид Оросын болон дэлхийн рекорд амжилтын эзэнд өрсөлдөх боломжтой боллоо хэмээн уг арга хэмжээг санаачлагч Сергей Мелихов сэтгүүлчдэд хэллээ.

Сэлүүрчид долдугаар сарын 20-21-нд Хар тэнгисийн Трабзонаас Сочи хүртэл 289 км замыг 28 цагт туулсан юм. Сэлүүрчдийн дундаж хурд цагт 12-14 км байжээ.

Хар тэнгисийг сэлүүрдэж туулах санааг Сергей Мелихов гаргасан бөгөөд энэ оны эхээр 12 хүнтэй мэргэжлийн баг бүрдүүлж хоёрдугаар сараас долдугаар сар хүртэл бэлтгэл хийжээ. Эхний гурван сар Дон мөрөн дээр, сүүлийн хоёр сар Таганрогийн буланд бэлигэл хийсэн байна. Бэлтгэлийн явцад зорьсон газрыг хэрхэн богино хугацаанд туулах стратегийг боловсруулжээ. 20 минут тутамд дөрвөн сэлүүрчний нэгийг сэлгэхээр шийдсэн нь сэлүүрчид хэтэрхий цуцахаас сэргийлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж