Хятадын дарга Ши Жиньпин Руандад айлчлав

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Хятадын дарга Ши Жиньпин Руандад айлчлав

Хятадын дарга Ши Жиньпин Руандад айлчлав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Руандад төрийн айлчлал хийсэн тус улсын анхны дарга болов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарыг Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаме, тэргүүн хатагтай Жаннет Кагаме нар угтан угсаатны өвөрмөц онцлогтой бүжигт наадам, хөгжимт тоглолтоор бэлэг барьжээ. БНХАУ-ын дарга Ши Жинпинь Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаметэй уулзалт хийхдээ уламжлал ёсоор улсынхаа Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс Руандагийн Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөгөөд тус улсын Засгийн газар болон ард иргэдийн найрсаг харилцааг онгоцноосоо буунгуутаа мэдэрсэн гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр 2017 оны гуравдугаар сард Пол Кагамегийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцсон тухайгаа дурдаад, жил гаруйн хугацаанд хоёр улсын төрийн тэргүүн харилцан айлчлал хийж байгаа нь хоёр улсын харилцаа ямар түвшинд байгааг харуулж байна гэж хэлжээ.

Харин Руандагийн төрийн тэргүүн Пол Кагаме улсынхаа Засгийн газар, иргэдийн нэрийн өмнөөс БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлээд, айлчлал хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд чухал нөлөөтэйг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ССТВ

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж