Японд 41.1 градус хүрч халжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Японд 41.1 градус хүрч халжээ

Японд 41.1 градус хүрч халжээ

Японы нийслэл Токиогоос холгүй Сайтама мужийн Кумагаяад өнөөдөр /2018.07.23/ 41.1 градус хүрч халжээ.

Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр өдрийн 14:16 орчимд 41.1 градус хүртэл халсныг тогтоосон байна. Өнгөрсөн 2013 оны наймдугаар сарын 12-нд Кочи мужид 41 градус хүрч байжээ.

Мөн өнөөдөр 12:49 цагийн орчимд Токио хотын баруун хэсэгт Омед 40.5 градус хүртэл халсан нь нийслэл хотод анхны удаагаа өндөр халсан үзүүлэлт болохыг судлаачид тогтоожээ.

Харин 13:40 цагийн орчимд Омед 40.7 градус бол Гифү мужийн Тажими хотод өдрийн цагаар 40.7 градуст хүрч халсан байна.

Үндэсний хэмжээнд 927 цаг уур ажиглах байгууламжаас 195 байгууламж Японы ихэнх нутаг дэвсгэрт 35 градусаас дээш халж байгааг тогтоожээ.

Эх сурвалж: Asahi

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж