Ганц бие амьдрал, байнга л солигдож байдаг найз залуучуудаас Женнифер Энистон залхаж эхэлсэн бололтой. Тэрбээр сүүлийн үед шинэ амраг Жастин Теритэй гэрлэх, түүнээс хүүхэд төрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх болжээ. Ойр дотных нь найз нарын хэлж буйгаар Энистон өмнө нь иймэрхүү зүйл огт ярьдаггүй байсан гэнэ. Ялангуяа Брэд Питтээс салснаас хойш. Мөн Жастин ч энэ удаагийн хайр дурлалын роман нь өмнөхөөс нь огт өөр гэдгийг ч хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ хосуудын хэн хэн нь одоохондоо энэ талаар албан ёсны нэг ч мэдэгдэл хийхээс татгалзаж байгаа юм.