Италид агаарын бөмбөлгөөр хөөрөх тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Италид агаарын бөмбөлгөөр хөөрөх тэмцээн болж байна

Италид агаарын бөмбөлгөөр хөөрөх тэмцээн болж байна

Итали улсад агаарын бөмбөлөг сонирхогчид хоёр долоо хоногийн турш сонирхолтой уралдаан тэмцээнүүдэд оролцоно. Европ, АНУ, ОХУ, Австрали зэрэг нийт 22 улсын агаарын бөмбөлөг сонирхогчид өөрсдийн урлан бүтээсэн бөмбөлгүүдээр Сагрантиногын олон улсын агаарын бөмбөлгийн тэмцээнд оролцож буй аж.

“Бид анх тавхан агаарын бөмбөлөгтэй уг арга хэмжээг зохиож байсан. Энэ жил 90 агаарын бөмбөлөг хөөргөж байна. Дараа жил 100 агаарын бөмбөлөг оролцох болно гэдэгт итгэж байна. Англид жилийн хугацаанд 20-хон өдөр агаарын бөмбөлгөөр нисэхэд таатай байдаг.  Харин Итали улсад нисэхэд тохиромжтой өдрүүд олон. Миний адил хоббитой хүмүүс Италид ирэх сонирхолтой байдаг.  Яагаад гэвэл тэд үнэхээр тохь тухтайгаар нисэж чаддаг” гэж зохион байгуулагч Ралф Шав ярьжээ.

Уг арга хэмжээний үеэр тохиодог “Туулай ба чоно” нэртэй тэмцээн нь хамгийн сонирхолтой аж. Энэхүү тэмцээнд “туулай” гэгдэх агаарын бөмбөлгийн араас нь “Чоно” гэх агаарын бөмбөлгүүд хөөрөн, дагаж туулай агаарын бөмбөлөгтэй ойрхон газардаж чадсан нь түрүүлдэг байна.

“Эрх чөлөөтэй… Аз жаргал, агаарын бөмбөлгөөр хөөрөх үед надад үргэлж гэртээ ирсэн юм шиг мэдрэмж төрдөг” гэж нисгэгч Маттхев Биллинг зохиогдож буй арга хэмжээний талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Эх сурвалж: AFP

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж