БНСУ-ын Шударга ёс намын гишүүн Ро Хое Чан амьдардаг байрныхаа 17 давхрын цонхоор үсэрч амиа хорложээ. Шударга ёс нам нь олон нийтэд засгийн газрын үйл ажиллагааг ил тод байлгаж, хууль бус үйлдэлтэй тэмцэх зорилготой гэгддэг. Тэрбээр ард иргэдийн дунд ‘Ноён нэр цэвэр’ гэх нэрээрээ танигдсан нэгэн.
Байрны жижүүр Ро Хое Чаны цогцсыг өглөөний 9.30 цагт Намсан таун цогцолбор хорооллын 13-р байрны өмнөх талбайгаас олсон ажээ.
Ро тус байранд эхнэр, хүүгийн хамт амьдардаг байна. Цагдаагийн ажилчид байрны 17 давхраас хүрмийг нь олсон бөгөөд халаасанд нь түрийвч болон талийгаачийн бичсэн зурвас байсан аж. Ро ар гэр бүлээсээ уучлалт гуйж Друкинг гэх блогчноос мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
2016 онд түүнийг Друкинг гэх онлайн нэрээрээ алдаршсан улстөрийн блогчноос 50 сая вон авсан хэргээр шалгаж байсан юм.
2016 онд хэргийг шалгаж эхэлсэн ч нотолгоо олдоогүйн улмаас түр хугацаанд хаасан аж. Ха Ик Бум прокурор нотолгоо олсныхоо дараа хэргийг энэ онд дахин нээхээр болоод байсан юм байна.