Хэнтийн нөхөн сонгууль ирэх онд товлогдох нөхцөл үүссэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Хэнтийн нөхөн сонгууль ирэх онд товлогдох нөхцөл үүссэн үү?

Хэнтийн нөхөн сонгууль ирэх онд товлогдох нөхцөл үүссэн үү?

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн ч нөхөн сонгуультай холбоотой маргаан үүсээд байна. Учир нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн.

Уг маргааныг  Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн  нэр бүхий гурван иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байгаа юм.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр тов зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтоосон.  

Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглодог. Тодруулбал, төрийн албан хаагч сонгууль болох жилийн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстойг хуульчилсан. Гэтэл 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй хуулийн зөрчил гарсан учир нэр бүхий гурван иргэн Цэцэд хандсан байна.   

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 41.1 ,41.2 дахь заалтууд буюу зардлын дээд хэмжээг санал өвөх өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэж маргажээ.

Үндсэн хуулийн цэц ч маргаан үүсгэх боломжтой хэмээн хэлэлцэж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэхүү эргэлзээг Цэц хуулиараа сарын дотор тайлах учиртай. Хэрэв хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан гурван иргэний талд шийдвэр гарвал ирэх аравдугаар сард болох товтой нөхөн сонгууль хойшилж, 2019 оны зургадугаар сард товлогдох нөхцөл байдал үүсэж болзошгүй аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж