B, C вирусын шинжилгээг төлбөргүй хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

B, C вирусын шинжилгээг төлбөргүй хийнэ

B, C вирусын шинжилгээг төлбөргүй хийнэ

Хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 2018 оны долдугаар сарын 27-нд холбогдох албаныхан нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр элэгний B, C вирусын түргэвчилсэн шинжилгээ, элэгний эхо фиброскан үзлэг, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх аж.

Онцлоход, дэлхий нийтэд вирүст хепатитын эмчилгээ нэвтэрч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд С вирүст халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх удирдамж баталжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс нь С вирүсын эсрэг үр дүнтэй шинэ эмүүдийг бүртгэх, эмийн үнийг бууруулах санаачлагыг бодлогоор дэмжин эмчилгээнд нэвтрүүлснээр өдгөө 5000 гаруй хүн тус эмчилгээнд хамрагдсан байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж