Мотоцикльтой явж байсан хоёр иргэн аянгад цохиулжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Мотоцикльтой явж байсан хоёр иргэн аянгад цохиулжээ

Мотоцикльтой явж байсан хоёр иргэн аянгад цохиулжээ

Булган аймгийн Сайхан суманд өчигдөр /2018.7.22/ дуу цахилгаантай хүчтэй бороо оржээ. Энэ үед сумын төвөөс 35 км-т байрлах Ундрах багийн Хөндлөн бүрд гэдэг газарт малдаа мотоцикльтой явж байсан 19 настай эмэгтэй О, 16 настай эмэгтэй О нар аянгад цохиулсан харамсалтай хэрэг болжээ. Энэ тухай дуудлага тус аймгийн онцгой албанд ирж,  иргэдийг харьяа эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлгийнхэн иргэдэд анхны тусламж үзүүлснээр бие нь сэргэж, улмаар ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж