Канад улсын Торонто хотод өнгөрсөн шөнө халдлага болжээ. Уг үйл явдал Торонто хотын Грек хотхоны ойролцоо Данфорт болон Логан гудамжид гарсан байна.
Торонто хотын цагдаагийн байгууллагын ажилтнуудын мэдээлж байгаагаар нэг эмэгтэй хөнөөгдөж, 13 хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн ба буудагч өөрийгөө хороосон болохыг мэдэгдсэн байна. Газар дээр байсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар хар хувцастай, галт зэвсэгтэй этгээд гудамж дагуу байрлах ресторануудыг даганан буудаж эхэлсэн хэмээн ярьсан бол “Би дөрвөн хүн буудуулж байхыг харсан” гэж нэг гэрч хэлжээ.
Одоогийн байдлаар цагдаагийн мөрдөгдөгчид ямар учир шалтгаанаас болж энэ буудалцаан гарах болсныг тодорхойлохоор гудамжид харсан гэрчүүдтэй нэг бүрчлэн байцаан шалгаж байгаа ажээ.
Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: CNN