100,000 гаруй дүрвэгч эх орон руугаа буцжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

100,000 гаруй дүрвэгч эх орон руугаа буцжээ

100,000 гаруй дүрвэгч эх орон руугаа буцжээ

100,000 гаруй дүрвэгч Дамаск хотын дагуул хот Зүүн Гута руугаа буцсан гэж ОХУ-ын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах төвөөс мэдэгджээ.

Эх орноо дайны улмаас орхисон дүрвэгсдийн нэг Мухаммед ‘Эргээд эх орондоо ирсэндээ баяртай байна. Зүүн Гутад энх тайван эргэн ирж бид нутагтаа аюулгүй оршин тогтнох боломжтой болж байна’ гэжээ. Мухаммед Зүүн Гутагаас гаран Анкарад ирээд тэндээсээ Ливт очсон ажээ.

Сирийн  армийн  цэргүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард Исламын улс алан хядагч бүлэглэлийн хяналтад байсан Дума хотыг чөлөөлж, Дамаск хотын зүүн Гута мужид хяналтаа бүрэн тогтоосон талаар Сири  дэх ОХУ-ын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах төвөөс мэдэгдсэн юм. Оросын Батлан хамгаалахын яам Сирийн засгийн газартай хамтран Сирийн газар нутагт үүссэн бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулд нэрвэгдсэн хүмүүст байр, хоол, өмсөх хувцас, эрүүл мэндийн үйлчилгээ зэргээр тусалж, хотыг бүрэн сэргээн засварлах гэх тусламжийг үзүүлэхээр тохиролцсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж