Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан ‘Шүүгч бэлтгэх сургалтын журам”-ын дагуу тус шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 14 хоногийн хугацаанд дадлага хийх 16 шүүгч бэлтгэх сургалтад оролцогчдыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Шүүхийн ерөнхий зөвлөлийн сургалт хариуцсан ахлах референт П.Баярцэцэг, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Гантуяа нар хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтад Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг: ‘Шүүгч хэмээх нэр хүндтэй албан тушаалд томилогдохын тул сайн мэдлэг, дадлага туршлага хэрэгтэй. Шүүх хуралдааныг удирдах, шүүхийн хэлэлцүүлэг хийх, нотлох баримт үнэлэх, шүүхийн шийдвэр бичих зэрэг шүүхийн ачааллыг дааж чадах чадвартай байх ёстой”, гэж
Тамгын газрын дарга Н.Чулуунжав: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, тус шүүхээр хүлээн авсан болон шийдвэрлэсэн хэргийн талаар мэдээлэл өгч, ‘Шүүх дэх дадлагын явцад ажлын цагийг баримтлан ажиллаж, туршлага судалж, шүүхээс гарах эрх зүйн актуудыг бие даан боловсруулж сурах хэрэгтэй” гэж хэлээд дадлагын ажилд амжилт хүслээ.
Анхан шатны шүүхийн Тамгын газар