Хятадын Шэньжэнь хотноо энэ сарын 19-нд номын үзэсгэлэн худалдаа нээлтээ хийсэн. 28 дахь удаагийн тус үзэсгэлэн нь “Шинэ эрин үе, шинэ уншлага” гэсэн сэдвийн хүрээнд дөрвөн өдөр үргэлжлээд өнөөдөр /2018.07.23/ дуусах юм байна.
Үзэсгэлэнд худалдаанд Хятадын 31 мужийн хот болон төв хороо, нийгэмлэг, хэвлэлийн групп зэрэг 41 хэсгээс бүрдсэн 800 гаруй хэвлэлийн байгууллага оролцжээ. Тэд нийт 230 мянган төрлийн нэг сая гаруй ном дэлгэсэн байна.
Холбоотой мэдээ