НИТХ-ын дарга С.Амарсайхан 7-р сарын эхээр ЗЦГ-ын урдах гүүрэн гарцын ажилтай танилцсан. Өрөм эвдэрсэн, холбоо, дулааны шугам болохгүй байгаа гэх шалтгаанаар аль хэдийн хийгдсэн байх ёстой ажлууд хийгдээгүй байна. Төлөвлөгөө, графикийн дагуу ажлаа гүйцэтгэхгүй байгаа тул ажил хариуцаж байгаа хүмүүст хариуцлагын асуудал яригдана. Гүүрэн гарцыг хүлээлгэн өгөх хугацааг багадаа 3 сараар наашлуулж төлөвлөгөө, тооцоо дахин гаргаж танилцуулах үүрэг өгсөн билээ.
Холбоотой мэдээ