Долоо хоногийн арилжааны тойм мэдээ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн арилжааны тойм мэдээ

Долоо хоногийн арилжааны тойм мэдээ

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 304.6 сая төгрөг буюу нийт 1,523,330,347.10 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 88 компанийн 2,768,377 ширхэг хувьцаа 591,302,697.1 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 07-р сарын 09-ний өдрөөс 07-р сарын 10-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,794 ширхэг засгийн газрын үнэт цаасыг  932.0 сая төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,430,727,137,270.8  төгрөг болсон бол ‘ТОП 20’ индекс 19873.78 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж