Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/секунд. Өдөртөө 28-30 хэм дулаан байх ажээ. Харин 11 цагийн байдлаар Улаанбаатарт 26 хэм дулаан, харьцангуй чийгшил 30 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Өдөртөө нийт нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж