Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт 2018 оны долдугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн үед орсон усархаг бороо, мөндөр,хүчтэй салхины улмаас Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-ны харьяа Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын долоон бетон тулгуур багана, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ны харьяа Хархорин-Хашаат чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 19 модон тулгуур, Хархорин-Хотонт чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 модон тулгуур унаж, тэдгээрийн дамжуулагч утас, аянгын тросс, изолятор, траверсууд бүрэн гэмтсэн аваар гарсан билээ.
Үүний улмаас Архангай аймгийн 15, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 4, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 20, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, Өмнөговь аймгийн 1, Завхан аймгийн 1, нийт 9 аймгийн 69 сум цахилгаангүй болсон юм.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ын хамтарсан баг яаралтай арга хэмжээ аван 36 цагийн турш ажилсны үр дүнд 2018 оны долдугаар сарын 19-20-ны шилжих шөнө 3 аймгийн 11 сум, 2018 оны долдугаар сарын 21-ны өглөөний 06.21 минутад 8 аймгийн 58 сум эрчим хүчээр бүрэн хангагдав. Ингэснээр улсын хэмжээнд гэмтэл аваарын улмаас эрчим хүч тасарсан сум,орон нутаг байхгүй болж байгаа юм.
Эх сурвалж: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ