Уучлаарай би хоцорчихлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Уучлаарай би хоцорчихлоо

Ажил өглөө есөн цагт эхэлж орой таван цагт дуусах ёстой гэж хэн анх санаачилсан юм бол. Тэр лав үүрээр  босдог хүн байхаа. Хэрэв би ажлын цагаа өөрөө тогтоодог байсан бол хамгийн наад зах нь өглөөний аравт эхлүүлэх байсан. Би өглөө болгон сэргэг байж шалавхан орноосоо сугардаг байхыг бас өдөр болгон ийм байгаасай гэж хүсч байна л даа. Гэхдээ би чаддаггүй юм. Өглөө нар мандаж сэрүүлгээр  миний дуртай аяз эгшиглэхэд би сэрдэг. Би хөнжилдөө хургасаар болж өгвөл дуг хийх гээд байдаг. Миний жирийн өдөр ингэж л эхэлдэг юм. Урьд орой нь хэрхэн эрт босох тухай ном уншсан хүний хувьд энэ сайн зүйл биш л дээ. Орноосоо босох дургүй занг эс тооцвол би ихэнхдээ ажил дээрээ цагтаа очдог хүн гэдгээ хэлэх юун. Гэвч ийм зуршилтай хүн ганц би биш бололтой. Судалгаагаар хүмүүсийн 16 % нь  ажилдаа долоо хоногт дор хаяж нэг удаа хоцордог гэнэ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ тоо 20 % хүртэл өссөн байна. Харин 8 % нь долоо хоногт заавал хоёр удаа хоцорчихоод байдгаа нуугаагүй аж. Энэ тоо өнгөрсөн жидээс 12 % болтлоо нэмэгдээд байгаа юм. Энэ арай эдийн засгийн уналттай холбоотой юм биш байгаа?
Ажлаас хоцорсон хүмүүсийн зарим нь ажлын үзүүлэлт дээрээ их анхаардаг аж. Эдийн засгийн нөхцлийг үл харгалзан зарим нэг байгууллага цаг баримтлахыг чухалчилдаг. Судалгаанаас харахад хүмүүс хоцорсон шалтгаанаа маш олон янзаар тайлбарладаг аж.

Замын бөглөрөл 32 %
Нойр дутуу 24 %
Хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх 7 %
Цаг агаар муу 7 %
Үүнээс гадна нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг бусад шалтгаан тоочдог байна.
Харин миний хувьд унтчихсан гэдэг энгийн бас үнэмшилтэй шалтгаан хэлж өөрийгөө хамгаалдаг. Үүнээс зэрэгцээ ажлаас хоцорсон хүмүүс өөрийгөө өмөөрөх эсэн бусын шалтаг хайдаг. Тухайлбал тэд хоцорсноо зөвтгөхийн тулд ингэж хэлдэг байна.
Би дээрэмдүүлээд машиныхаа жолооноос гавлуулчлаа.
Миний машины хаалга салж унаад
Цас их орж байсан болохоор би хурдтай явж чадсангүй.
Миний чихэнд жоом орчихсон юм.
Би нэг настай хүнийг дөхүүлж өгөөд
Миний нохой гар утас залгичихаад …
Ажил олгогчдын 34 % нь ажилтнаа ажлаас хоцорсных нь төлөө халдаг байна. Хэрвээ та үүнээс ч сайн шалтаг сонсч, хэрэглэж  байсан бол бидэнд илгээгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж