“Хүчит шонхор”-т үхрийн мах 7500-8500 төгрөг байна | News.MN

“Хүчит шонхор”-т үхрийн мах 7500-8500 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор”-т үхрийн мах 7500-8500 төгрөг байна

“Хүчит шонхор”-т үхрийн мах 7500-8500 төгрөг байна

Нийслэлчүүд хүнсний ногоо, махаа “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Барс” худалдааны төвөөс бэлтгэх нь элбэг. Энэ жил хүнсний ногооны үнэ өндөр байна хэмээн хүмүүс ярьж байв. Харин худалдаачид намар шинэ ургацын ногоо гартал үнэд ордог жишиг бий хэмээн тайлбарлаж байна. Жил бүрийн тодорхой хугацаанд ногоо болон махны үнэ өсдөг мөчлөг ч бас бий. “Хүчит шонхор” худалдааны төвд хонины мах 5500-6000, үхрийнх 7500-8500, адууны мах 6500-7000 төгрөгийн үнэтэй байв. Дээрх захуудад мах болон ногооны үнэ бага зэргийн зөрүүтэй байна лээ. Түүнчлэн өнгөрсөн хавар 900-1100 төгрөгийн үнэтэй байсан төмс 1300-2500 төгрөг болжээ. Мөн байцаа 1200-1500, лууван 1500-2500, манжин 2500, сонгино 900-2000 төгрөг. Ногооны үнэ бусад захуудад ч мөн л адил үнэтэй байх бөгөөд бөөний үнэ өсч байгааг худалдагчид ярив. Тэдний хэлж буйгаар худалдаж авсан бөөний үнэ дээр 50-100 төгрөг нэмдэг ажээ. Ногооны үнэ өссөн шалтгааныг хүнсний ногоо хомс байгаатай холбоотой хэмээн учирлаж байна. Жил бүрийн зун ногооны үнэ нэмэгддэг бол шинэ ургацын ногоо гарах үеэс буурдаг аж. Хүмүүсийн нэрлэж заншсан “Дэнжийн 1000”-д махны үнэ хамгийн хямд байв. Өглөөний 11:00 цаг хүртэл шинэ үхрийн цул мах 10 мянган төгрөг хүрдэг. Үдээс хойш махны үнэ бага зэрэг хямдардаг гэнэ. Учир нь худалдаачид тэр өдөртөө махаа зарж дуусгахыг эрмэлздэг талаар ярьж байна. Мөн үдээс хойш үйлчлүүлэгч ховор байх бөгөөд жижиглэн махны худалдаачдын ихэнх нь махаа борлуулж дуусдаг аж.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123 2018-07-23 64.119.25.159

mah unasaan

Avatar

Монголын малын тоо 80 сая биз дэ 2018-07-23 103.14.38.130

Хэдэн жилийн өмнө 60 сая гэж бсан. Одоо 80 сая байлгүй дэ. Ямааг шууд 80% цомхотгох шаардлагатай бна. Засгийн газар махныхаа үнийг зохицуулах л ухаан дутаад бн шд. Гадаадын нэг бизнессмэнд даалгавал дор нь үнийг нь буулгана да.

Avatar

иргэн 2018-07-23 174.50.62.78

10 жилийн өмнө л ийм үнэтэй байсан. Түүнээс хойш бидний цалин орлого өчнөөн нэмэгдсэн. Тархины тураалтанууд л улам л шуналтаж хөрөнгөө чамлацгаах юм.

Avatar

зочин 2018-07-23 103.57.92.239

Бид чинь гучин сая малтай байхдаа ийм үнэтэй мах идэж байгаагүй мал өсөөд жаран сая хүрсэн махны үнэ хоёр дахин өссөн,мал өвс газар нутаг амт чанар өөрчлөгдөөгүй,харин малын тоо өсөхөөр махны үнэ өсдөг юм байна,бодоод үзсэн чинь үнэ ингэж их өссөний учир малдаа нутаг орондоо өвс усандаа биш,төрийн толгойд авилга албан тушаалын наймаагаар гарсан луйварчдад байдаг бололтой юм,ард түмэн нэгдэж байгаад эднийг газарт буулгах амаар нь шороо үнхүүлэх цаг ирнээ гайгүй.

Avatar

Зочин 2018-07-23 43.242.242.59

Энэ ченж, махны наймаа хийдэг хүмүүсийг хамгаалсан, өөгшүүлсэн худал мэдээ байна. Үхрийн мах 6500-7500 хооронд байгаа, хонины мах нарантуулд 5000 -тай байна. Эд ингэж үнийг хөөрөгддөг. Зарим иргэд үүнд нь итгээд авдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж