ОХУ-ын Владивосток хотноо уламжлал болон зохиогдож байгаа Эдийн засгийн форумд оролцохыг зөвшөөрсөн албан бичгийг Хойд Солонгосын Гадаад худалдааны сайд Ким Ён Жэ ирүүлсэн хэмээн Пеньян дахь ОХУ-ын Элчин сайд Александр Мацегор хэллээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Владивостокт ирж магадгүй гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь мэдээлсэн юм. Гэсэн ч энэ асуудлаар ямар нэг баталгаатай мэдээлэл байхгүй байгааг Элчин сайд тодотголоо.
Алс Дорнодын Эдийн засгийн форум ирэх есдүгээр сарын 11-13-нд дөрөв дэх удаагаа болох юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ