Д.Трампыг эсэргүүцэгчийг ажилгүй болгох оролдлого бүтэлгүйтэв | News.MN

Д.Трампыг эсэргүүцэгчийг ажилгүй болгох оролдлого бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Д.Трампыг эсэргүүцэгчийг ажилгүй болгох оролдлого бүтэлгүйтэв

Д.Трампыг эсэргүүцэгчийг ажилгүй болгох оролдлого бүтэлгүйтэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Их Британи улсад айлчлах үеэр Лондон хотноо “Baby Trump” агаарын бөмбөглөг хөөргөсөн нь Английн иргэд дургүйцлээ илэрхийлж буй үйлдэл болсон. Тэгвэл энэ арга хэмжээг санаачлагчдын нэг Дидиер Жименез Кастрог Трампын дэмжигчид ажлаас нь халахыг завджээ.

Түүний хэлж байгаагаар Трампыг дэмжигчид хувийн мэдээллийг нь сошиал сайтуудаас олж гомдол гаргасан байна. 29 настай Дидиер Жименез Кастро нь орон гэргүйчүүдэд туслах сайн дурын байгууллагад ажилладаг бөгөөд гомдлынх нь дагуу байгууллагын удирдлагууд түүнтэй уулзжээ. Гэвч түүнийг ажлаас нь халах биш харин ч хийж байгаа үйлдлийг нь сайшааж гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

“Захирлууд маань надад хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хий гэж хэлсэн. Трампын дэмжигчдийн гаргасан гомдолд санаа зовох хэрэггүй” хэмээн Жименез Кастро ярьжээ.

Жименез Кастро Трампыг эсэргүүцэгч Жим Гарвинтай хамтран “Baby Trump” агаарын бөмбөлгийг хөөргөх ажилд зориулж GoFundMe сайтаар дамжуулан хүмүүсээс хандив цуглуулсан нь амжилттай болсон.  Иргэдээс анх 4500 ам.доллар хүссэн ч найм хоногийн дотор 23 мянган ам.доллар цуглажээ. Одоо тэд Baby Trump-ыг АНУ-д хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: NJ, Independent

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-23 202.9.42.8

Испани хэлэнд J үсгийг Ж биш Х-гээр дууддаг юм. Өөрөөр хэлвэл Хименез гэнэ.

Avatar

Зочин 2018-07-23 66.181.177.10

Asuusiimu malaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж