Э.Билгүүн: Хан-Уул цогцолбор хотхонд амьдрах хамгийн таатай орчин бүрдүүлсэн

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Э.Билгүүн: Хан-Уул цогцолбор хотхонд амьдрах хамгийн таатай орчин бүрдүүлсэн

Э.Билгүүн: Хан-Уул цогцолбор хотхонд амьдрах хамгийн таатай орчин бүрдүүлсэн

Фүжи констракшн ХХК-ийн дахин төлөвлөлтийн төслийн менежер, үл хөдлөх хөрөнгийн зөвлөх Э.Билгүүнтэй ярилцлаа.


-Сүүлийн үед иргэдийн болон бизнес эрхлэгчдийн анхаарлыг татах болсон “Хан-Уул цогцолбор хотхон” төслийнхөө талаар уншигчдад маань танилцуулахгүй юу?

-Бидний хэрэгжүүлж буй “Хан-Уул цогцолбор хотхон” төсөл нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцыг буулган, шинээр барих төслүүдийн нэг бөгөөд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар /НЗДТГ/-тай хамтарч ажиллаж байгаа гэдгээрээ онцлогтой.

Улаанбаатар хотыг дахин хөгжүүлэх төлөвлөгөө,  иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах зорилготой хэрэгжиж байгаа төсөл юм.

Эхний барилгаа  бид Хан-Уул дүүргийн 2 хороо, хүмүүсийн сайн мэдэх АПУ ХК-ын замын эсрэг талын төв зам дагуу байрлалтай, сургууль цэцэрлэгтэй маш ойр, бизнесийн таатай бүс гээд олон давуу талыг агуулсан газарт барьсан.

Барилгын ажлыг өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн. Эхний орон сууцаа энэ оны арваннэгдүгээр сард сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй, амжилттай ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд Монголын барилгын салбарт бүтээн байгуулалтын ажлууд эрчтэй явж байна. Ижил төстэй хэрэгжсэн төслүүдээс танайх юугаараа онцлогтой вэ?

-Манай төсөл Улаанбаатар хотын оновчтой байршлуудын нэг болох, төв зам дагуух 4 зүгийн огтлолцолд, туршлагатай архитектурын өвөрмөц шийдэлд үндэслэн, европ стандартын дагуу орон сууцыг барьсан. Хүний тав тухтай амьдрал, бүхий л хэрэгцээг нэг дор багтаасан, 588 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм.  Тухайлбал, эрүүл цэвэр агаартай, эргэн тойрноо саадгүй тольдох орчныг бүрдүүлснээрээ онцлог. 4 жилийн хугацаанд хэрэгжиж дуусна.

Төсөл хэрэгжүүлэгч Фүжи констракшн ХХК нь өөрийн хөрөнгө оруулалтаар чанарын өндөр түвшинг хангаж барилгыг барьж байна. Хотын төвөөс ердөө 2,5 км зайтай байрлах, утаагүй, бизнесийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний А бүсэд оршдог, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зэрэг үзүүлэлтүүд нь  иргэдийн хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа.

Мөн “Хан-Уул цогцолбор хотхон” нь Монгол улсад барилгын салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед өөрийн орны байгаль экологи, цаг уурын онцлогт нийцсэн, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи, өвөрмөц шийдэл интерьер дизайныг хослуулан барилгын чанарыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэж таны мөрөөдлийн орон сууцыг бий болгохын зэрэгцээ нийслэлдээ шинэ өнгө төрхийг бий болгохоор зорин ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ онцлог.

-Орон сууц болон үйлчилгээний талбайн хэмжээ, үнийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

– “Хан-Уул цогцолбор хотхон” төслийн хүрээнд нийтдээ 6 блок баригдана. Эхний ээлжийн А, D, E блок-д захиалга авч байгаа. Тус блокууд нь 2018, 2019, 2020 онуудад ашиглалтанд орно. Үндсэндээ 2-4 өрөөний сонголттой орон сууцнууд, мөн үйлчилгээний талбайнуудыг худалдаалж байгаа. Тухайлбал, 43,21-56,7мкв 2 өрөө, 68,8-75,33 мкв 3 өрөө, 111,7 мкв 4 өрөө байруудад захиалга авч байгаа.

Иргэддээ боломж олгох зорилгоор  орон сууцны хувь лизингийн уян хатан нөхцөлийг санал болгож байгаа.

Үүнд: захиалагч та,

  • Өөрийн болон бизнесийн орлого нотлох шаардлагагүйгээр зээлд хамрагдах
  • Албан болон хувиараа нийгмийн даатгал төлдөг эсэх үл хамаарна
  • Өмнөх чанаргүй зээл, болон одоо давхар зээлтэй байж болно
  • Гадаадад ажил эрхэлдэг байж болно

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдэд ямар боломжууд байгаа вэ?

-Энэ маш чухал асуудал. Сүүлийн жилүүдэд Монгол улсаас гадаад орныг зорьж, ажиллах, суралцах, бизнес эрхлэх тохиолдлууд эрчимтэй ихэссэн. Жишээлбэл, Солонгос, Япон, Америк, Австрали гээд орнуудад Монголчууд маш олон бий.

Манай төслөөс Солонгос, Японд байгаа монголчууд олноороо байр захиалж байгаа. Шалтгаан нь бид гадаадад амьдарч байгаа монголчууддаа зориулан тусгай боломжуудыг өгч гарган өгч байгаа. Жишээлбэл, Солонгост олон жил ажиллаж байгаа ч Монголдоо НД төлдөггүй, мөн банкны зарим шаардлагуудыг хангахгүй нөхцөл байдлаас үүдэж орон сууц захиалах, худалдан авч чадахгүй тохиолдлууд олон. Түүнийг бид анзаарч, гадаадад амьдарч байгаа ч Монголдоо орон сууц захиалах боломжийг олгох үүднээс НД төлөх, орлого нотлох олон бичиг баримт зэргийг шаардалгүйгээр, өөрөө байхгүй ч  саан төрлийн итгэмжлэл болон бусад уян хатан, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх байдлаар хамтран ажиллаж байгаа. Үүнд ч, гадаадад амьдарч байгаа монголчууд манай төслийг сонирхох нь их байгаа нь анзаарагдаж байгаа.

-Ер нь шинээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад иргэд юуг чухалчлах ёстой байдаг вэ. Зөвлөөч?

-Манай компаний борлуулалтын албанд мэргэшсэн, туршлагатай үл хөдлөх хөрөнгийн зөвлөхүүд ажилладаг.

Бидний үйл ажиллагааны чиглэл бол “үйлчлүүлэгч, захиалагч” нартаа хот төлөвлөлтийн судалгаа, тэр дундаа дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй төслийн онцлог, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад анхаарах зүйл, зөвлөх үйлчилгээ, зах зээлийн орчны судалгааг зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдгээрээ онцлогтой.

Ер нь тэгээд шил шилээ дарсан өндөр шилэн барилгууд, олон унаа машинууд, давхар гүүрэн замууд зэрэг хэт динамик ачаалалтай болж байгаа дүр төрх нь гоё хоттой болж байна гэсэн үг биш. Хот бол өөрийн гэсэн нарийн бүтэц, зохицолтой, хамгийн гол нь хүмүүс тав тухтай, амгалан тайван амьдрах орчинг бүрдүүлсэн байх ёстой.

Дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй орон сууцны төслүүдийн үндсэн зорилго үүнтэй уялдаж байгаа болов уу. Тиймээс шинээр орон сууц захиалж байгаа иргэд мэргэжлийн үйлчилгээг авах нь зүйтэй.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй хуучин орон сууцыг нурааж, шинээр барих ажил нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Танай компанийн төсөл НЗДТГ-тай яаж яваад холбогдов?

-НЗДТГ, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг хувийн хэвшлийнхэн дунд зарладаг.

Тендерт төсөл маань шалгарч, хамтарч ажиллаж байгаа юм. Фүжи Констракшн ХХК уг төслийг 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж байгаа, харин дээрх төрийн эрх бүхий байгууллагууд төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч гэсэн статустай явж байгаа. Бодлого, холбогдох зохицуулалтаар дэмжиж байгаа гэж ойлгож болно.

-Төрийн оролцоо тодорхой түвшинд байгаа гэхээр орон сууц, үйлчилгээний талбай худалдан авах иргэдэд хямдрал эсвэл төлбөрийн дэмжлэг үзүүлнэ гэж ойлгож болох уу?

-“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн хэрэгжүүлэгч учраас өмнөх хуучин барилгад амьдарч байсан иргэдэд орон сууцыг нь  хэмжээнийх дагуу бүрэн шинэчилж өгч байгаа төдийгүй нэмэлтээр 5-8 мкв-ыг өгч байгаа. Энэ бол том боломж юм.

Ер нь иргэд дахин төлөвлөлтийн төсөлд маш ам сайтай байдаг. Дээрээс нь нэгэнт шинэ орон сууцанд орж байгаа тул мкв-аа нэмэгдүүлье, зөрүү төлбөрийг төлье гэж санал тавих хүмүүс олон. Төсөл гүйцэтгэгчийн компанийн хувьд өмнө нь уг орон сууцанд амьдарч байсан иргэдэд илүү давуу байдал олгож, мкв-ыг нь зах зээлийн үнээс харьцангуй хямдаар тооцсон.

-Танай төсөл дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа жишиг төсөл тул хүлээлт нэлээн үүсгээд байна. Хуучин орон сууцаа шинэ болгон авах нь том боломж. Гэхдээ л яадаг бол гэсэн эргэлзээ бас бий. Цаашдаа хэдэн жилээр үргэлжлэх төсөл тул дахин төлөвлөлт түүний ач холбогдлын талаар уншигчдад маань мэдээлэл өгөөч?

-Бидний хэрэгжүүлж буй “Хан-Уул цогцолбор хотхон” төсөл нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцыг буулган, шинээр барих төслүүдийн нэг. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн ажлыг Засгийн газар 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байдаг. Энэ нь УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад суусан бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоол, мөн 2014 оны 90 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01-01/05 дугаар захирамж зэрэг бодлого, хөтөлбөр, зорилтуудтай  уялдаж байгаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил.

Бидний харж байгаагаар энэ ажилд хувийн хэвшлийн манлайлал маш чухал.  Тийм учраас манай компани Улаанбаатар хотынхоо хөгжилд бодитой хувь нэмэр болж чадахуйц ач холбогдолтой томоохон барилгын төсөлд, өөрсдийн боломж нөөц, хөрөнгө санхүү, цаашлаад тодорхой эрсдлүүдийг өөрсдөд дээрээ хүлээн ажиллаж байна.

-Мэргэжлийн хүний хувьд манай уншигчдад өгөх зөвлөгөө юу байна вэ?

-Барилгын салбар өөрийн гэсэн онцлогтой. Зах зээлд оролцогчдын тоо олон. Жишээлбэл, хүн өөрийн мөнгөө хатуу болгодог зүйл бол барилга, үл хөдлөх хөрөнгө. Түүнийг гүйцэтгэдэг нь барилгын компаниуд. Development буюу хөгжүүлэгч компани нь хөрөнгөө босгож төслийг удирдаж, эдийн засгийн эргэлтэнд оруулдаг.

НЗДТГ-аас дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй манай төслийн хувьд хөгжүүлэгч компани нь Фүжи констракшн ХХК ба 100% өөрийн хөрөнгөөр энэхүү ажлыг хийж байгаа. Хөрөнгө татахын тулд тухайн барилгын үр өгөөжийг заавал тооцох шаардлагатай. Хамгийн гол нь судалгаа. Бид мэргэжлийн судлаачидтай хамтран зах зээл дахь үл хөдлөх хөрөнгийн судалгаа, орчны судалгаа, зах зээлийн судалгаа, цаашдын үр өгөөжийн судалгаа, санхүүгийн харьцуулсан үнэлгээ зэрэг маш олон үзүүлэлтүүдэд үндэслэн төслөө хэрэгжүүлж байгаараа давуу талтай.

Хан-Уул цогцолбор хотхон төслийн Land mark буюу гадаргуу дээрх төлөвлөлтөд нилээд ач холбогдол өгч байгаа. Өмнөх оршин суугчидтай нийлээд 500 гаруй өрх амьдрах томоохон хотхон учир барилгын ашиглалт, өдөрт хэдэн насны хичнээн хүмүүс гарч орох, оршин суугчдын амьдрах нөхцөл байдлыг хэрхэн хангах зэргийг судалж , сайтар төлөвлөсөн. Төлөвлөлт гэдэг зүйл хамгийн чухал.

Ярилцсанд баярлалаа.

Холбоо барих: 80666661, 80666662, 80666663, 80666664

Вэб хуудас: www.Khanuulvillage.mn

Фэйсбүүк хуудас: Хан-Уул хотхон

Э.Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж