Москва хотын сургуулиудын дэргэдэх гудамжуудад хогийг ангилж хийдэг савнуудыг байрлуулахаар төлөвлөж байгааг Москва хотын Захирагчийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Петр Бирюков мэдээллээ.
“Хог ангилах тусгай савнуудыг байрлуулах хүсэлтийг иргэд ихээр хүсдэг. Тун удахгүй зориулалтын хог ангилах савнуудыг гудамжнуудад байрлуулах болно” хэмээн тэр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Ингэснээр иргэд хогоо ангилж сурах бөгөөд энэ нь эргээд байгаль орчинд сайнаар нөлөөлнө гэж Москва хотын захиргаа үзэж байна. “Энэ бол амар ажил биш. Энэ ажлыг сургуулийн орчноос эхлүүлэхээр бид төлөвлөсөн. Дараагийн ээлжинд бусад газруудад байрлуулах болно” гэж нэмж хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ