ОХУ: Хамтын гэрээслэлийн хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

ОХУ: Хамтын гэрээслэлийн хуулийг батлав

ОХУ: Хамтын гэрээслэлийн хуулийг батлав

Хамтын гэрээслэлийн тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ шинэ хуулиар гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр хамтын гэрээслэл бичиж болох бөгөөд хэн нэг нь нас барсан тохиолдолд өмч хөрөнгийн харилцаа, залгамжлалын асуудлыг зохицуулах юм.

Гэр бүлийн өмчөө эхнэр юм уу нөхөртөө, үр хүүхдэдээ, бас гурав дахь этгээдэд ч өвлүүлэх эрхтэй болж байгаа юм. Гэрээслэлд өвлүүлж байгаа өмчийн хувийг тодорхой дурдах учиртай. Гэрээслэлээ бичсэн ч эхнэр, нөхрийн хэн нэг нь нас бараагүй байхад гэр бүлээ цуцлуулсан, эсвэл гэр бүлийн баталгааг хүчингүйд тооцсон нөхцөлд гэрээслэл автоматаар хүчингүй болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж