АНУ Украинд 200 сая долларын дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

АНУ Украинд 200 сая долларын дэмжлэг үзүүлнэ

АНУ Украинд 200 сая долларын дэмжлэг үзүүлнэ

Пентагоны мэдээлснээр АНУ Украин улсад 200 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Уг 200 сая ам.доллар Украин улсын батлан хамгаалах салбар болон холбооны хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад зориулагдах аж.

АНУ 2014 оноос хойш Украины батлан хамгаалах хүчинд нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Финланд улсын Хельсинк хотноо болсон Трамп-Путин нарын уулзалтаар хоёр гүрний удирдагч тулгарч буй олон асуудлын тухай хэлэлцсэний дотор Украины асуудал ч багтсан юм. Уулзалтаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украин улсын нутаг дэвсгэрт орших Донбасст хямралыг зогсоох олон нийтийн санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн боловч албан ёсны мэдэгдэл хийгээгүй аж.

Украины зүүн хэсэгт орших Донбасс мужийн Донецск хавийн нутаг дэвсгэрт болсон зөрчилдөөнд 10 мянга гаруй хүн алагдсан гэсэн судалгаа байдаг бөгөөд Украин ОХУ-ыг цэргээ илгээж, салган тусгаарлагчдыг зэвсгээр хангасан хэмээн сэжиглэдэг боловч ОХУ үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм.

Г. Батмандах​​​​​​​
Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж