Ширээ шаалаа гээд гар л өвдөнө, харин мөнгө “өвдөхгүй” | News.MN

Ширээ шаалаа гээд гар л өвдөнө, харин мөнгө “өвдөхгүй”

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ширээ шаалаа гээд гар л өвдөнө, харин мөнгө “өвдөхгүй”

Ширээ шаалаа гээд гар л өвдөнө, харин мөнгө “өвдөхгүй”

Зам бол ямар ч улс орны хөгжлийн гол дэд бүтцийн нэг. Тийм ч учраас монголчууд зам дагаж хөгжил ирнэ гэж ярьдаг. Нөгөө талаас энэ бол өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтын нэг. Зарцуулсан хөрөнгө оруулалтаа дам шугамаар эргэн төлөх гол нөхцөл нь норм нормативийг хангасан сайн чанарын зам тавих явдал. Энэ зорилгыг хангах чиг үүрэг бүхий хангалттай бүтэц Монголын төрд бий ч замын чанарыг эднээс илүүтэй шударга шалгадаг ганц “шүүгч” нь бороо, үерийн ус болжээ.

Энэ долдугаар сарын 11-18-ны өдөр үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас 13 аймгийн 29 байршилд 116 км авто зам эвдэрчээ. Үүнээс улсад учрах хохирол нь 1,3 тэрбум төгрөг болсныг өнгөрсөн Пүрэв гаригт /2018.07.19/ хуралдсан Улсын онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ.Үүн дээр Улаанбаатар хотын замын эвдрэлийг нэмбэл хоёр тэрбум төгрөгийн хохирол болохоор байгаа ажээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр маргааш өдөр нь буюу Баасан гаригт нийслэлийн авто замын байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр, Баянзүрх дүүргийн Монелын зам, мөн дүүргийн Дарь эхийн эцэст байрлах авто замууд эвдэрсэн байна. Гэхдээ эвдрэлийн шалтгаан байгалийн давагдашгүй хүчин зүйл биш зүгээр хариуцлагагүй, төрийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэсэн байдлаас үүдсэн байгаа юм. “330 метр чулуун замын ажил ид явагдаж байх үеэр их хэмжээний ус урссанаас замын зарим хэсэг эвдэрсэн.

Зам эвдэрсэн шалтгаан нь “Агво” компани зөвшөөрөлгүйгээр бохирын шугам барьж, даланг хааснаас үерийн ус зам руу орж цөмрөлт үүсгэсэн. Энэ далан нь 2000 метрийн өргөнтэй Баянзүрх уулаас орж ирэх үерийн усыг аюулгүй болгох зорилготой баригдсан ч  бөглөснөөс  болж зам гэмтэж, айлуудыг усанд автуулсан байна” гэжээ.  Мөн Дарь эхийн эцэст байрлах авто зам эвдэрч, хуурсан нь газар чөлөөлөөгүй айл өрхүүдээс болжээ.

Уг авто зам 2011 онд ашиглалтад орсон бөгөөд үерийн далан барих суваг шуудуу дагуу 50 гаруй айл өрх, аж ахуй нэгж бууснаас болж үерийн ус авто зам руу урссан байна. Барилга хот байгуулалтын яамнаас үерийн далан барих ажлыг 2018-2019 онд барьж байгуулахаар ажлаа эхлүүлсэн боловч айлууд газар чөлөөлөхгүй байгаа учраас ийнхүү далангийн ажил гацаж, авто зам төдийгүй айл өрхүүдийн хашаа үерт автжээ.“Агво” компанид үерийн даланг чөлөөлөх шаардлагыг удаа дараа тавьж байсан ч дүлий годил оргисон нь ийм байдалд хүргэжээ.

Тэгэхээр одоо улсад учраад байгаа хоёр тэрбум төгрөгийн хохирлын чамгүй хувь нь хүний хариуцлагагүй, шийдвэр хэрэгждэггүй, хариуцсан ажлаа сэтгэл гаргаж хийгээгүйтэй холбоотой болж таарч байна. Хавдар судлалын төвийн өргөтгөлийн барилгын зоорийн давхар луу наадмын өмнөх өдөр борооны ус орж гурван сая ам.долларын эмчилгээний аппарат эвдэрснийг улсын төсвөөс хөрөнгө гарган засах болоод байна. Заслаа гээд уг аппарат ажиллах эсэх нь эргэлзээтэй байгаа. Өргөтгөлийн барилгыг борооны ус орохоор барьсан байна гэдэг чинь ажлаа зөв, хариуцлагатай хийгээгүйн буруу мөн биз дээ.

Улсын онцгой комиссын хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх уурлаж ширээ шаасан тухай хэвлэлүүд бичиж байна.

Ширээ шаахаас өмнө дээрх хоёр тэрбум төгрөгийн хохиролд буруутай эдгээдүүдийг шат шатанд нь ажлаас нь халж, шүүхэд өгч хохирлыг төлүүлэх шийдвэр гаргах ёстой. Ширээ шаалаа гээд гар өвдөхөөс мөнгө өвдөхгүй л дээ.

Тэр тусмаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байгаа бизнесийн байгууллагуудтай хуулийн дагуу ногдуулах хариуцлагыг нь хүлээлгэх учиртай. Хэрвээ тэд өөрсдийн хөрөнгөө гаргаад хийсэн бол ингэж хандахгүй байсан.

Замын чанарыг мөн ч олон жил ярьж байна. Бороо, үерийн улмаас зам эвдэрлээ гэсэн тохиолдол болгонд япончуудын барьсан Нарны замаар жишээ татан их ч ярих юм. Даанч нэмэр алга. Улсын төсвөөр яаж нүд хуурч зам тавьдагыг бодит утгаар нь харуулсан хүнийг УИХ-д суулгаж байсан хүмүүс болохоор төрийн төмөр нүүр гэдгийг ойлгох ухаан хүрэхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-23 66.181.181.105

Улсад хохирол учруулсан эзэд нь бугд тодорхой юм чинь еерсдеер нь тавьсан замыг нь засуулж эвдэрсэн аппаратыг телуулбэл шударга есонд нийцнэ.

Avatar

Зочин 2018-07-23 202.9.42.10

Зүгээр асфальтан замаа сайн хийгээд сурвал хэрэгтэй тэр чулуугаа борих хэрэгтэй

Avatar

khukh mng 2018-07-23 87.97.122.79

mash muu zam,khaltirgaatai,derjignuurtei

Avatar

khukh mng 2018-07-23 87.97.122.79

Baruun zugiin ulsuud avch khayaad baigaa durvuljin chuluun zamiig manai uls khiigeed baikhiim daa
Bukh zuil mongol ulsad buruugaar yavj baina.
Buruu sanaatai,buruu tarkhitai darga nar buruu jolootoi mashin mongoliig suitgelee

Avatar

Зочин 2018-07-23 193.15.16.4

ХҮРЭЛСҮХ ОДОО САРВУУГАА ХУГАЛААД Ч НЭМЭРГҮЙ. МАНЬ ЭР ӨӨРИЙГӨӨ НАСААРАА ЭНЭ НАМЫН ТӨЛӨӨ ЯВСАН, ОДОО УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЯВЛАА ГЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДДЭГ ХЭДИЙ Ч ОДОО БҮР МУУ ЖЕНКОГИЙН БААСАН АВГАЙГААС ДЭЭРДЭХ ЮМГҮЙ БОЛЖ ДЭЭ. ХЭДЭН АДУУ ӨМӨӨРЧ, УТААН ДУНД ХАР ХУВЦАСТАЙ СЭЛЖ ПОПРООД ЭХ ОРОНЧ БОЛЧИХДОГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ХҮН САЙЖИРЧ АХИЖ БАЙХ ЁСТОЙ Ч ХҮРЭЛСҮХ ШИГ ИНГЭЖ УЛС ТӨРЖИЖ ИМИЖЭЭ ДЭЭШЛҮҮЛЭЭД НАСАН ТУРШИЙН НАМЫН ДАРГА, БОЛЖ ӨГВӨЛ УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХНО ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ТҮҮН ШИГ ХУДЛАА ЮМ БАЙХГҮЙ. СОНГУУЛЬ БОЛОХООР ГЭНЭТ АЛГА БОЛДОГ, ДАРАА НЬ ГАРААД ИРДЭГ. НЭГ БУРУУ ЮМ БОЛОХООР Л ГОМДОЖ, ТУНИДАГ У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬД ОДОО ЭНИЙГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХҮН ЭНЭ НАМААС АВДГАА АВСАН, ҮНЭНДЭЭ ЭРХЭЛЖ ТУНИЖ ЯВСААР ӨДИЙ ХҮРСЭН ХҮН. ТЭГЭЭД Ч НАМААСАА УРВАСАН ДАРГА ГЭЖ Ч ГЭЖ ЕР НЬ ЮУ БАЙСИЙН. АДГИЙН МУУ НЭРТЭЙ С. ЭРДЭНЭ БАХААС ДОЛООН ДОР АДГИЙН ШААР, ЗАЙЛБАЛ ТААРНА.

Avatar

Зочин 2018-07-23 150.129.140.85

ер нь тэгээд төрийн албан хаагч гээд хотын захиргаанд аль нам ялсан сууж л байх юм тэд л хариуцлагыг нь хүлээх ёстой доо тэгээд ч нэг нам гархаараа хариуцлага хүлээнэ гээд халж солиод байх нь яадаг юм бэ эцсийн дүндээ төрийг дампууруулж байгаа МАНА нөхдүүд шүү дээ

Avatar

зочин 2018-07-23

Хариуцлагыг дээд доод шатандаа мөн ч их сайхан ярих юм, тэрний үр дүн гэж ярьдаггүй шахуу. Ярих гэхээр нам, бүлэглэл энэ тэр гээд улс л хохирдог. Дээр доороо хамтарч идсэн уусан болохоор толгойгий нь илээд юм ч хэлж чаддаггүй нөхцөл байдал нь ингэж л илэрч бүгд хохирдгийн гай нь энэ.

Avatar

Unen ug 2018-07-23 202.131.246.174

Zam barihiin tuhaid buh aldaag zamiin company-d ruu chihej bolohgui. Hamag asuudal tosovtoo baidag yum. Unuudur normal 2-r zeregleliin zam barih tosov 1 km 700-800 orchim saya togrog baih yostoi getel uls tosoviig ni 500-600 saya togrog geed togtoochidog. Tegeed tender zarlahaar turshlagagui company-iud ni bur ene tosovt bagtaaj hiine geed ogdchdog yum. tegeed endeesee nogoo acliugaa ogood oorsdoo ashigaa gargaj avahaar yamar zam barigdaj baigaa nio oilgomjtoi bizdee. 700-800 saya togrogoor bosoh yostoi zamiig tal uneer ni hiiheer iim l yum bolno doo.

Avatar

Зочин 2018-07-23 39.7.50.140

ЗАМЫН ЭВДРЭЛД ҮЕР ЯМАР Ч БУРУУГҮЙ. МОНГОЛЧУУДЫН ЮМЫГ ХУЛХИДАЖ НҮД ХУУРДАГ ЗАН, ЗАМ БАРИХ СТАНДАРТ ГЭДЭГ ЮМ БАЙХГҮЙТЭЙ Л ХОЛБООТОЙ. БУСАД УЛС ОРНУУД 50-70 СМ ЗУЗААНТАЙ ЗАМ ТАВЬЖ БАЙХАД МОНГОЛЧУУД 5 СМ Ч ХҮРЭХГҮЙ ЗУЗААНТАЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА. УБ ХОТ ДАХЬ ХАМГИЙН ЧАНАРТАЙ, ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ГАНЦ ЗАМ БОЛ ХЯТАДУУДЫН БАРЬСАН ЗАЛУУЧУУДЫН ӨРГӨН ЧӨЛӨӨ БУЮУ ХЯТАДЫН ЭЛЧИНГИЙН УРДУУР ЯВДАГ ЗАМ. ЗУЗААНЫГ НЬ ХАРСАН Ч БОЛООСОЙ. 50 СМ ГАРУЙ БАЙХ ШҮҮ! БАС ЗАМЫН ТЭМДЭГЛЭГЭЭ, ЗАМЫН ЦАГААН ЗУРААС ГЭЭД БҮГД ОЛОН УЛСАД СТАНДАРТАД НИЙЦСЭН

Avatar

zochin 2018-07-23 103.26.195.191

Turiin alba haana ch borlogddoggui ORKyydaar duurch bgaa ni ene.

Avatar

Зочин 2018-07-23 66.181.190.113

Төрийн албанд дан хөдөөнийхөн ажиллаж байгаа.тэд нарын ажил хийнэ гэж юу байхав дээ.хамгийн их [Хориотой Үг] хариуцлагагүй залхуу хүмүүс чинь хөдөөнийхөн

Avatar

Нарантуяа-д 2018-07-23 108.170.182.183

Бичсэн юмаа нягталж бай л даа. Бөөн алдаа.

Avatar

Зочин 2018-07-23 202.72.245.207

МОНГОЛЫН АМЬДРАЛЫН ҮНЭН ДҮР ТӨРХ ОНЦГОЙ ТОХИОЛДОЛД ХУРЦААР ИЛЭРЧ БАЙГАА НЬ Л ЭНЭ. ЭНИЙГ ОГТ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ ЭСВЭЛ ДҮР ЭСГЭН ШИРЭЭ ШААГААД ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ. 60 ТЭРБУМЫН ХУЛ ГАЙЧДЫН Л АЙМШИГТ ҮЙЛДЛИЙН УРШИГ ИЛЭРЧ БАЙНА ИЛЭРСЭЭР БАЙХ БОЛНО

Avatar

Mongol 2018-07-23 66.181.161.53

Ter emnelegiin tuhuurumj bol jinhene onts notstoi gemt hereg irged bidnii oldon joohon orlogoos tatvart tulsun munguur avsan ni dotorhoi n**** gj ontsgoigiihon bas uridchilsan uzleg zuvulguu ugch bhad yadagiin be! Ungursun hoino ni huralddag baataruud bhiin setgelgui muuhai hun darga bh ch hetsuu ch yumaa daa medeej uer ayaltai gehdee hunii buruugaas bolood bgaa ni haramsaltai yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж