Мирайтова, Сомайти нартай танилц

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

Мирайтова, Сомайти нартай танилц

Мирайтова, Сомайти нартай танилц

2020 онд Японы нийслэл Токио хотод болох зуны олимп болон паралимпийн билэг тэмдгээр сонгогдсон амьтдын нэрсийг зарлалаа. Билэг тэмдэг болсон амьтан нь тухайн улсын соёл, дүр төрхийг илтгэх чухал үүрэгтэй байдаг. 2020 оны Токиогийн Олимпийн наадмын билэг тэмдэг ирээдүйг зөгнөсөн, супер хүчтэй амьтад байх аж.

Хөх цагаан хээтэй амьтан 2020 онд болох зуны олимпийн билэг тэмдгийг Мирайтова ‘Miraitowa’ гэж нэрлэжээ. Мирай ирээдүй, мөнх байдал гэсэн утгатай. Мирайтова нь хуучин уламжлал, шинэ хувьсгалын нэгдмэл мөн чанарыг илтгэнэ. Спортлог, эрч хүчтэй зан чанарыг илэрхийлэх Мирайтова нь супер хүчтэй аж.

Түүнчлэн цагаан ягаан хээтэй, нөмрөгтэй амьтан бас нэгэн билэг тэмдгийг Сомайти ‘Someity’ гэж нэрлэжээ. Энэ нь нэг  төрлийн модны цэцгийг хэлдэг аж. Тус амьтны толгойг “сакура” цэцгийн дэлбээгээр чимэглэсэн байдлаар дүрсэлжээ. Уг амьтныг ер бусын авъяас чадвартай мэт харагдуулахын тулд ийнхүү чимэглэсэн байна. Сомайти  мөн адил супер хүчтэй, үүнийгээ хэрэгцээтэй үед л ашигладаг. Салхи, чулуутай ярих чадвартай. Сайхан сэтгэлтэй, байгальд хайртай зан чанарыг илтгэх болно.

Олимпийн тоглолтыг зохион байгуулах хороо өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард ирэх олимпийн наадмын билэг тэмдэг болгоход зохих гурван хос билэг тэмдгийг сонгож, Японы бүх сургуулийн хүүхдүүдээр сонгуулахаар авч явсан байна. Санал хураалтад оролцсон бага ангиудын 50 гаруй хувь буюу 109 мянга гаруй нь уг хос амьтдыг сонгосон байна. Санал хураалтад Япон даяар нийт 16,700 гаруй сургуулийн сурагчид оролцсон гэжээ.

Эх сурвалж: BBC 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж