Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 10 хүн нас барж, 890 хүн наршсан гэж Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх төвөөс нь мэдэгджээ. Агаарын температур цельсийн 30 хэмд хүрч байгаа бөгөөд зарим бүс нутгуудад цельсийн 37 хэм хүртэл халж байгаа юм байна.
Ирэх долоо хоногт ч мөн адил Өмнөд Солонгосын бүс нутгуудад 33-37 хэм хүрч халах төлөвтэй байгаа аж. Өдрийн хамгийн халуунд буюу 12.00 цагаас 17.00 цаг хүртэл шаардлагагүй тохиолдолд гадаа халуун наранд удаан зогсохгүй байхыг анхааруулжээ. Ялангуяа хөгшин настай хүмүүс халуун наранд наршин, даралт нь ихсэх явдал их байгаа юм байна.