Элэгний өвчний шинэ эм гаргаж авна

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

Элэгний өвчний шинэ эм гаргаж авна

Элэгний өвчний шинэ эм гаргаж авна

Элэгний өвчин нь Хятадад хамгийн түгээмэл өвчлөлийн нэг, мөн дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Элэгний өвчтэй хүмүүсийн амьдрах боломж, эдгэрэлтийг нэмэгдүүлэхээр Хятад, гадаадын анагаах ухааны салбарын судлаачид шинэ эм гаргах тал дээр хамтран ажиллаж, элэгний өвчтэй хүмүүст сайхан мэдээг дуулгах ажээ.

Хятад улс элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд сүүлийн 30 жилийн хугацаанд үр дүнтэй ажилласан, гэвч элэгний вирусийн үрэвсэл, элэг өөхлөх, согтууруулах ундаа, мансууруулах бодисоос гэмтэх, мөн үүнээс үүдэлтэй элэгний хатуурал, элэгний хорт хавдар ноцтой эрсдэлийг дагуулж байгаа нь элэгний өвчин болон халдварт өвчний эм гаргах хамтын ажиллагааны төлөвлөөг хэрэгжүүлж явуулах зайлшгүй шаардлага байгааг Хятадын инженерийн академийн академич онцолжээ.

Өвчтөнд аль болох шинэ эмийг эрт хэрэглүүлэхэд эрдэмтэд болон бизнес эрхлэгчдийн шинэ санаачлага гаргах голлох үүргийг дэлгэрүүлж, эрдэмтэд болон бизнесийн салбарын хамтын ажиллагааг түшиглэж бие даасан шинэ судалгаа хийх хэрэгтэй.

Хятадуудын хамгийн түгээмэл өвчилдөг хорт хавдар зэрэг өвчинд чиглэсэн шинэ эмийн судалгааны чиглэл нь тодорхой өөрчлөлт болон нээлт болох эмчилгээний эмийн бодисын шинэ молекул болно. Одоогийн байдлаар 11 бүтээгдэхүүн эмнэл зүйн судалгааны шатандаа оржээ. Энэ удаагийн хамтын ажиллагаагаар Хятад, гадаадын мэргэжлийн сүлжээг тулгуурлаж олон улсын шинэ эм гаргах санаачлагыг нэмэгдүүлж мөн НҮБ-ын дотоод гадаад судлаачдын оюуны өмчийн эрхтэй тухайн орон нутгийн шинэ эмийг олон улсад нэвтрүүлэхэд дэмжиж,  элэгний хорт хавдартай өвчтөний хувьд клиникийн шинэчлэл болон үр дүнтэй эмчилгээний сонголтын горьдлого болох юм. 

Эх сурвалж: CCTV
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж