“Цасан луу”  Хойд мөсөн далайд газардлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

“Цасан луу”  Хойд мөсөн далайд газардлаа

“Цасан луу”  Хойд мөсөн далайд газардлаа

Байгалийн баялгийн яамнаас зохион байгуулсан Хятад улсын ес дэх удаагийн Арктикын шинжлэх ухааны судалгааны үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Шинжээчдийн баг ‘Цасан луу” Арктикын шинжлэх ухааны шинжилгээний онгоцонд сууж, Шанхайн Фү Дунд байрлах Хятадын туйлын судалгааны дотоодын баазаас хөөрч, Хойд мөсөн далайг зорилоо.

Хятадын ес дэх удаагийн Арктикын шинжлэх ухааны экспедицийн багийн танилцуулснаар, хойд өргөргийн 87 градусын далайн бүст хүрсний дараа экологийн орчин болон загасны нөөц, шинэ хэлбэрийн экологийн бохирдуулагч зэрэг хойд туйлын олон улсын засаглалын сэдвийн холбогдох асуудалд судалгаа хийж, есдүгээр сарын сүүлийн арав хоногт Шанхайд буцаж ирэх юм байна. Аялал нийт 12300 гаруй миль байх ажээ.

Энэхүү ес дэх удаагийн Арктикын шинжлэх ухааны экспедицийн багийн даргын ярьснаар, өмнөх аялалтай харьцуулахад энэ удаагийн аяллын судалгааны хугацаа илүү богино, үүрэг нь илүү хүнд, судалгааны даалгаврууд нь шинжлэх ухааны олон салбарын огтлолцол буюу нэгдэл, мөн өнөөгийн чухал асуудлуудад илүү анхаарсан гэв. Тодруулбал мэргэжлийн  судалгааны 12 төсөл,  Хятадын үндэсний судалгааны төлөвлөгөөг дэмжих есөн төсөл, олон улсын хамтын ажиллагааны хоёр төсөл болон бусад төсөл байгаа юм байна.

1999 оноос хойш Хятад улс найман удаа Арктикын шинжлэх ухааны экспедицийг амжилттай явуулжээ. Хятад улсын Арктикын ес дэх удаагийн экспедиц нь Байгалийн баялгийн яам байгуулагдсанаас хойш зохион байгуулсан анхны туйлын судалгааны үйл ажиллагаа юм байна. 

Эх сурвалж: CCTV
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж