Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ

Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтыг газраас Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нийт 89 шүдний эмнэлгээс 45 эмнэлэгт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан, шалгалтад ороод тэнцээгүй, улмаар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулж байсан нэг их эмчид холбогдох хуулийн заалтаар 300 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, албан даалгавар хүргүүлжээ. Мөн шалгалтын явцад хаяг байршилдаа байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, хяналт шалгалтад хамрагдаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан зэрэг нийт 10 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж