"Токио-2020" олимпийн наадмын тасалбарын үнэ зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

"Токио-2020" олимпийн наадмын тасалбарын үнэ зарлагдлаа

"Токио-2020" олимпийн наадмын тасалбарын үнэ зарлагдлаа

"Токио-2020" олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос наадмын тасалбарын үнийг зарлажээ. Худалдаанд гарах нийт тасалбарын тал хувь нь найман мянган иенээр /173 мянга 520 төгрөг/ зарагдах юм байна. Үүнээс гадна, олимпийн нээлтийн тасалбарыг сургууль, төрийн мэдлийн захиргааны нэгжүүдэд хямдралтай үнээр борлуулах ажээ. 

  • Нээлт, хаалтын ёслолын тасалбарын үнэ 12,000- 300,000 иен /260.000-6.600.000 мянган төгрөг/

  • Тэмцээн тус бүрийн тасалбарын үнэ/ төрлөөсөө хамаараад/- 2500-130,000 иен буюу /54.300-2.820.000 мянган төгрөг/

  • Гэр бүл, сургууль, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлд зориулсан багц тасалбар 2020 иен /44.000 төгрөг/ байх аж.

Тасалбарыг албан ёсны вебсайтаар дамжуулан онлайн хэлбэрээр худалдаалах бөгөөд тасалбар худалдаж авахын тулд эхлээд бүртгүүлэх шаардлагатай юм. Одоогийн байдлаар, тус сайтад 50 мянга гаруй хүн бүртгүүлсэн байна. Тасалбар 2019 оны хавар зарагдаж эхэлнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж