Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бүгсийн голын түвшин олон жилийн дунджаас 7-26 см-ээр давжээ | News.MN

Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бүгсийн голын түвшин олон жилийн дунджаас 7-26 см-ээр давжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бүгсийн голын түвшин олон жилийн дунджаас 7-26 см-ээр давжээ

Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бүгсийн голын түвшин олон жилийн дунджаас 7-26 см-ээр давжээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэж зарим гол, мөрөн үерийн түвшинг давсан байна. Тус аймгийн Баянзүрх сумын нутаг дахь Бэлтэсийн голын ус нэмэгдэж, үерийн түвшинг 39 см-ээр давсан байгаа бол Үүрийн гол үерийн түвшинд хүрсэн байгаа гэнэ.

Мөн Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бүгсийн голын түвшин олон жилийн дунджаас 7-26 см-ээр давсан цаашид ойрын өдрүүдэд усархаг дуу цахилгаантай бороо орж голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Э.Бурам 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Туул аюултай үерлэж байна. 2018-07-22 64.119.20.150

Туул ойрын хэдэн жил ингэж үерлээгүй юм.Манай хөдөөнийхөн гол ус ингэж үерлэхийг "улаанаараа эргэх" гэдэг юм.Туул улаанаараа эргэж байна. Сайн тал нь хүмүүс ТУУЛЫГ БОХИРДУУЛДАГ явдал хэдэн хоног зогсох нь байна.Гол уснаа айгаад хүмүүс гол усанд эрсдэх явдал багасна байлгүй.

Avatar

Зочин 2018-07-22 66.181.184.198

СЭЛЭНГЭ МӨРӨН БААС ИХТЭЙ БАЙНА ЛЭЭ. ОРОСТОЙ ХАМТРААД ЦЭВЭРЛЭХ БАРЬВАЛ ДЭР БАЙХ ШҮҮ. КОНЦЕСС ГЭЖ БАЙХААР ИЛҮҮ НАЙДВАРТАЙ НЬ ТЭР

Avatar

Зочин 2018-07-22 66.181.184.198

СЭЛЭНГЭ МӨРӨН БААС ИХТЭЙ БАЙНА ЛЭЭ. ОРОСТОЙ ХАМТРААД ЦЭВЭРЛЭХ БАРЬВАЛ ДЭР БАЙХ ШҮҮ. КОНЦЕСС [Хориотой Үг] ГЭЖ БАЙХААР ИЛҮҮ НАЙДВАРТАЙ НЬ ТЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж