"Сарын 200 мянган воны төлөө өдөрт 20 цаг нойргүй ажилладаг"

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

"Сарын 200 мянган воны төлөө өдөрт 20 цаг нойргүй ажилладаг"

"Сарын 200 мянган воны төлөө өдөрт 20 цаг нойргүй ажилладаг"

Өмнөд Солонгосын драма гэж нэрлэгдсэн олон ангит кинонуудыг дэлхий нийтээрээ шимтэн үздэг. Өдөрт хэдэн зуун кино энэ салбарт мэндэлдэг. Гэхдээ киноны арын эмэгтэй ажилчид болон шинэ залуу уран бүтээлч эмэгтэйчүүд ихээхэн хүндрэлтэй учирдаг тухай нэгэн эмэгтэй Korea Times-д дэлгэжээ. Тэрбээр кино багт жүжигчний дадлагажигчаар ажилладаг бөгөөд кино багийнхны оройн хоолыг бэлдэж, захиалга хийх, баримт авах гэх мэт кино багт шаардлагатай бүх зүйлд тусалдаг байна. 

Тэрбээр "Арын албанд ажилладаг эмэгтэйчүүд бүгд л бэлгийн дарамтад өртдөг. Энд ажилладаг дадлагын жүжигчин охид, арын албанд ажилладаг эмэгтэйчүүдтэй ажлаа сайн хийгээгүйн төлөө зүй бусаар харьцаж, кино багийн эрчүүдийг хараад үнэхээр хүнд санагддаг. Ажлаа сайн хийгээгүйн төлөө харааж зүхэн, хоорондоо ярьж шоглож инээлдэж байхыг нь олонтаа харсан. Мөн туслах ажилчдын хувьд бидний цалин маш бага, бараг цалингүй ажиллуулдаг гэж хэлэхэд болно. Өдөрт 20 цаг ажиллуулж байж сарын 200 мянган воны цалин авдаг. Нэг өдөр бүр өглөөний 7.30 цагаас маргаашийнх нь өглөөний 3.40 цаг хүртэл ажилласан. Гэртээ ч очих завгүй ажилладаг. Хэдийнээ олонд нэр хүнд нь түгсэн алдартнууд 24 ангитай кинонд тоглохдоо нийт 150 сая воны цалин авдаг байх жишээтэй. Үнэхээр шударга бус. Шинэ залуу жүжигчид дэлгэцээр гарахын тулд энэ мэт хүндрэлийг давахаас өөр аргагүйд хүрдэг" гэжээ.

Эх сурвалж: TheKoreaTimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж