Иргэний харьяаллаа "наймаалцдаг" улс орнууд

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

Иргэний харьяаллаа "наймаалцдаг" улс орнууд

Иргэний харьяаллаа "наймаалцдаг" улс орнууд

Bloomberg агентлаг эдийн засагт нь хөрөнгө оруулах замаар тухайн улсын иргэний харьяаллыг авах боломжтой улс орны жагсаалтыг нийтэлжээ. Тус жагсаалтад арван улс багтсан байна. Тэдгээрийн найм нь ихэвчлэн оффшор бүс байдаг гэж Олон Улсын Валютын сангаас үзэв. Гэхдээ бизнес эрхлэгчид өөр шалтгаанаар дээрх улсын орнуудын иргэний харьяаллыг авдаг гэнэ.

"Хэрвээ танд дарвуулт завь болон хоёр нисэх онгоц байдаг бол таны гарт Мальтийн иргэний харьяаллын паспорт байна л гэсэн үг. Энэ бол хамгийн сүүлийн үед гарсан иргэний харьяаллын тэмдэг гэсэн үг. Гэхдээ тэдгээрийг зүгээр цуглуулдаг үйлчлүүлэгчид ч гэсэн бидэнд бий" хэмээн Henley & Partners компанийн тэргүүн Кристиан Келин иргэний харьяаллын асуудлаар Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Bloomberg-ийн жагсаалтаас харахад, "хамгийн үнэтэй" нь Австрийн иргэний харьяалал ажээ. Австрийн иргэний харьяаллын паспорт авахад орон нутгийн эдийн засагт 23.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх шаардлагатай гэв. Хоёрт, Кипр улс эрэмбэлэгджээ. Тус улсын иргэний харьяаллыг авахад 2.375 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулах ёстой гэнэ. Тэгвэл гуравт Мальт улсын иргэний харьяаллыг авахад 1.065 сая ам.доллар хэрэгтэй ажээ.

Харин хамгийн хямдаар иргэний харьяаллаа "наймаалцдаг" улсын тоонд Сент-Люси, Доминик, Антигуа, Барбуд зэрэг улсууд багтжээ. Эдгээр улсын иргэний харьяаллыг авахад 100 мянган ам.доллар л байхад хангалттай гэнэ.

Bloomberg агентлагаас гаргасан жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү. 

А.АНИР

Эх сурвалж: BLOOMBERG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж