Цалингийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

Цалингийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ

Цалингийн зээлийн  журамд өөрчлөлт оруулжээ

Иргэдийн орон сууцны бус хэрэглээний зээлийн хэмжээ банкуудын нийт зээлийн багцын 23.4 хувь буюу 3.9 их наяд төгрөг байна. Цалин, тэтгэвэр зэрэг иргэдийн тогтмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийн сарын төлбөр иргэдийн орлогын тодорхой хувиас давахгүй байхаар банкууд дотоод журамдаа тусгадаг. Мөн банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхээс илүүтэй зээлийн хэмжээг нэмэхийг илүүд үзэж байна гэх Монголбанкны судалгаа гарчээ. Тухайлбал, тэтгэврийн зээлийг зарим тохиолдолд зээлдэгчийн сарын орлогын 100 хувьд тааруулан олгож байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сард банкуудаас ирүүлсэн мэдээгээр нийт тэтгэврийн зээлийн 68 хувийг авсан ахмадууд сарын тэтгэврийн орлогынхоо 90-100 хувийг банкны зээлийн төлбөрт суутгуулж тэтгэврийнхээ 10 хүрэхгүй хувийг, заримдаа гар дээрээ авахгүй байгаа дүн гарчээ. Ийм учраас Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд арга хэмжээ авахаас өөр аргагүй болж, энэ асуудлаар Мөнгөний бодлогын хороо хуралдсан аж. Ингээд иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр гаргажээ. Энэ дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинээр олгох, иргэдийн хэрэглээний зээлийн сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар тогтоосон байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж