Залуу бүсгүй  хадан цохион дээрээс үсрэх гэж оролджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.22-нд нийтлэгдсэн

Залуу бүсгүй  хадан цохион дээрээс үсрэх гэж оролджээ

Залуу бүсгүй  хадан цохион дээрээс үсрэх гэж оролджээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумд долдугаар сарын 20-ны өдөр залуу бүсгүй амиа хорлох гэсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, 25 настай эмэгтэй М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Найрамдал- Өндөрлөг” гэх хадан цохион дээрээс үсрэх гэж оролдсон байна. Үүнийг харсан иргэд аймгийн онцгой байдлын газарт шуурхай мэдэгдэж, гал түймэр унтраах аврах 56 дугаар ангийн алба хаагчид дөрвөн минутын дотор бүсгүйг аварчээ.

Алба хаагчид түүнийг цагдаагийн байгууллагат хүлээлгэж өгсөн байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж