Н.Батсуурь Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдана

Хуучирсан мэдээ: 2018.07.21-нд нийтлэгдсэн

Н.Батсуурь Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдана

Н.Батсуурь Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдана

Төрийн их тахилгат Алтан дарь овооны их тахилга долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болохоор тов гарсан билээ. Төрийн их тахилгыг энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахихдаа Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар болсон байна. 

Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт харьяалагддаг байна. 

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Н.Батсуурь тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд Алтан дарь овооны их тахилгад зориулсан барилдаанд барилдахаар болжээ. 

Энэ жил Сүхбаатар аймгийн бөхчүүдээс Ш.Мөнгөнбаатар улсын харцага, Б.Батжаргал улсын начин цол хүртсэн юм. 

 

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж