Япон иргэдийн дундаж наслалт өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.21-нд нийтлэгдсэн

Япон иргэдийн дундаж наслалт өсчээ

Япон иргэдийн дундаж наслалт өсчээ

Японы  эрүүл мэндийн яам ард иргэдийн дундаж наслалт уртассан тоон үзүүлэлт бүхий судалгаа гаргажээ. Япон улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87 байгаа бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 82 байгаа гэнэ. Дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг улс бол Хонг Конг бөгөөд дундаж наслалт нь 84 байдаг бол Швейцар улсын иргэдийн дундаж наслалт 84 байна. Харин япон улсын дундаж наслалт 82 болжээ. 2017 онд гаргасан судалгаатай харьцуулахад япон эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэг сараар уртасч,  харин эмэгтэйчүүдийн нас хоёр сараар нэмэгдсэн аж.

Олон нийт эрүүл мэнддээ анхаарч зөв амьдралын хэв маягтай болж байгаа нь сайн хэрэг. Мөн эрүүл мэндийн салбарт дэвшилт гарч байгаа нь дундаж наслалтыг уртасгах боломж юм гэж Японы эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

Г. Батмандах

Эх сурвалж: ASAHI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж