Их Британийн баруун өмнөд зүгт орших Глоусештер мужийн Барнслейд нэгэн сүйт бүсгүй найзуудын хамт хуримын ёслолдоо явж байгаа машин нь эвдэрчээ. Тусламж хүсч олон хүн рүү залгасан боловч сүлжээ муу байсан учраас холбогдож чадаагүй гэнэ. Харин тэр үед мужийн цагдаагийн ажилтнууд эргүүл хийн явж таарсан учраас сүйт бүсгүй болон түүний найзуудад тусалж, хуримын ёслолд нь хүргэж өгчээ.
“Бид хурим болох газарт өөрсдийн дохиоллоо асаагаад очсон нь хэн бүхнийг сандаргасан байх. Гэхдээ цугласан хүмүүс тэднийг харчхаад гараа далласан. Бүх зүйл хэвийн” гэж сүйт бүсгүй болон түүний найзуудыг хүргэж өгсөн цагдаа Веедон болон Ахлах Анди Вүүд нар ярьжээ.
Г. Батмандах
Эх сурвалж: BBC