Сенегалын сонинд Ши Жиньпиний нийтлэл хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.07.21-нд нийтлэгдсэн

Сенегалын сонинд Ши Жиньпиний нийтлэл хэвлэгдэв

Сенегалын сонинд Ши Жиньпиний нийтлэл хэвлэгдэв

Энэ сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Сенегал Улс дахь төрийн айлчлалаа эхлүүлэхээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Сенегалын “Ле Солейл” сонинд “БНХАУ болон Сенегал улсын найрамдал” хэмээх нийтлэл хэвлүүлжээ.

Нийтлэлд, “Африкийн хөл бөмбөгийн хүчирхэг баг болох “Теранжагийн хүчит арслан” гэгдсэн Сенегалын шигшээ багийг хүмүүс андахгүй, бас дэлхийн хамгийн хүнд хэцүү уралдаан болох Дакар Ралли уралдаан ч энэ нутгаар дайран өнгөрдөг байсан. Сенегал улс урт удаан түүхтэй, маш орон алдартнуудыг төрүүлсэн улс юм. Эрхэм улсын анхны ерөнхийлөгч Сэнгор нэрт яруу найрагч, том зохиолч байсан. Тэрээр 1974 онд Хятадад айлчлах үеэр Мао Зэдун даргатай шүлэг уран бүтээлээ ярилцсан гэдэг. Зохиол бүтээлээрээ “хар арьстны уламжлал зориг санаа”-г идэвхтэй уриалдаг байсан нь Сенегал болон Африк тивийн ард түмний үндэстний бахархал болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Сүүлийн жилүүдэд Салль ерөнхийлөгчийн удирдлагаар Сенегал улс эрчтэй хөгжиж, “Сенегалын сэргэн мандалт” гэх аугаа зорилтынхоо төлөө тууштай тэмцэж байна. Ерөнхийлөгч Саллийн урилгаар Сенегал улсад төрийн айлчлал хийх гэж байгаадаа би баяртай байна. Энэ удаагий айлчлалаар харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, найрсаг харилцаагаа хөгжүүлэн, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Хятад, Сенегалын харилцааны хөгжилд илүү их боломж бүрдүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Хятад, Сенегалын харилцааны 47 жилийн түүхэнд саад бэрхшээлтэй он жилүүд байсан ч хоёр тал харилцан туслалцаж, найрсаг хамтын ажиллагаагаа чухалчлан, ард түмэн найрсаг харилцаатай байсаар ирсэн юм. 2005 онд хоёр улсын харилцаа дахин хэвийн байдалд орж, түүхэн шинэ хуудсыг нээжээ.

ЭХ СУРВАЛЖ: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж