БНХАУ, АНЭУ-ын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.07.21-нд нийтлэгдсэн

БНХАУ, АНЭУ-ын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоов

БНХАУ, АНЭУ-ын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоов

Хятад улсын дарга Ши Жиньпиний АНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр БНХАУ, АНЭУ-ын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, цаашдын харилцаагаа өндөр түвшинд, өргөн цар хүрээнд тасралтгүй хөгжүүлэхээр хоёр тал санал нэгджээ.

Айлчлалын үеэр Ши Жиньпин АНЭУ-ын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухамед, Абу Дабигийн хунтайж Мухамед нартай уулзаж яриа хэлэлцээ хийсэн юм. Тэрбээр айлчлалыг дүгнэж хэлэхдээ, “БНХАУ, АНЭУ хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж бий гол асуудлуудыг дэмжиж, өөр өөрийн нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг хүсэж байна. БНХАУ болон АНЭУ “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны түнш байж, Хятад улс АНЭУ-г “Нэг бүс нэг зам”-ын байгуулалтын гол чухал улсын нэг хэмээн үзэж, эрхэм хунтайжийн “Торгоны замыг дахин хөгжүүлэх” саналыг сайшааж байна. Мөн Хятад улс АНЭУ-тай эрчим хүчний хамтын ажиллагааны цогц загварыг бий болгож, хөрөнгө оруулалт болон санхүүгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чармайж байна” гэжээ. Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн нар “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Абу Дабигийн хунтайж Мухамед Ши Жиньпинг АНЭУ-ын дээд одон Зайед одонгоор шагнаж, араб адуу бэлэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж