Тоглож явсан хоёр хүү тогтоол усанд энджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.21-нд нийтлэгдсэн

Тоглож явсан хоёр хүү тогтоол усанд энджээ

Тоглож явсан хоёр хүү тогтоол усанд энджээ

Сүхбаатар аймгийн Халзан суманд энэ сарын 19-нд тав болон есөн настай хоёр хүү тоглож яваад тогтоол усанд унаж, энджээ.  Тодруулбал, “Халзан сумаас зүүн урд зүгт хоёр километрт орших Хатавч багийн “Сэнжит хад” гэдэг газар хоёр хүүхэд борооны тогтоол усанд унаж алга боллоо” гэх дуудлага энэ сарын 19-нд 19.00 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 21.20 цагт очин 34 минут ажиллаж, тав болон есөн настай хоёр эрэгтэй хүүхдийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Энэ сард нийт нутгаар бороо их орох тул иргэдийг үер болон аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Бороо их орж ус тогтсоны улмаас ухсан нүх, жалга зэрэг нь анзаарагдахгүй болдог. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж