“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж байгаа аж.
УИХ-ын дээрх тогтоолоор, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоосон юм.
Ш.ОЧ