Словак дугуйчин П.Саган гурав дахь гараандаа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.07.21-нд нийтлэгдсэн

Словак дугуйчин П.Саган гурав дахь гараандаа түрүүллээ

Словак дугуйчин П.Саган гурав дахь гараандаа түрүүллээ

Мэргэжлийн дугуйн олон өдрийн Тур де Франс уралдааны 13 дахь гараа өчигдөр Францын зүүн өмнөд нутагт 169.5 км-н талын замд болж Словак дугуйчин П.Саган 3.45 цаг 55 секундийн амжилтаар тэргүүллээ. Ийнхүү Словак дугуйчин П.Саган энэ оны Тур де Франс уралдаанд гурав дахь гараандаа тэргүүлж байгаа нь энэ юм. Тэрээр тэмцээний хоёр болон тав дахь гараануудад түрүүлээд байсан бөгөөд 398 оноогоор бүх дугуйчдыг тэргүүлж ногоон цамцыг эзэмшиж байгаа. Гэсэн хэдий ч нийлбэр дүнгээр эхний 10-т багтаж чадаагүй байна.

Тур де Франс уралдааныг 13 гарааны дараа Их Британийн тамирчин “Team Sky” багийн Ж.Томас 53 цаг 10 мин 38 секундийн амжилтаар тэргүүлж шар цамцыг эзэмшиж байгаа. Түүний араас багийн анд К.Фрүүм 1 мин 39 сек, “Team Sunweb” багийн Нидерланд дугуйчин Т.Дюмулин 1 мин 50 сек-н алдагдалтай эхний 3-т бичигдэж байгаа. Өнөөдөр тэмцээний 14 дэх гараа уулын замд явагдана.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж