Наадмын дараа намар гэдэг монголчууд намрын бэлтгэл ажилдаа ордог. Гэхдээ Засгийн газрын сайд нар болон газрын дарга нар наймдугаар сарын 30-нд хүртэл амралтаа аваад байгаа юм байна. Гэвч Ерөнхий сайдын зүгээс энэ жил хур бороо ихтэй, эрт хүйтрэх учраас тариалалт, тэжээл, дулааны шугам, эрчим хүч гээд өвөлд бэлтгэх олон ажил хүлээгдэж байна. Тиймээс наймдугаар сарын 1-н гэхэд бүх найр наадмаа дуусгаж, бүх сайд, дарга нар ажилдаа бэлэн байна шүү гэдгийг Улсын онцгой комиссын хурал дээр анхааруулав.
Засгийн газар зуны хугацаанд амрахгүй ажиллана гэж байсан боловч даваа гаригаас эхлэн зарим сайд нар амраад эхэлсэн бөгөөд сайд нар долдугаар сарын 30-ныг дуустал амраахаар болжээ. Мөн яам, агентлагийн дарга нар ч мөн амарч байгаа аж. Чиг үүргийн дагуу зарим сайд нарыг эзгүй үед бусад сайд нь түр орлох зохицуулалт хийдэг. Энэ зун Уул уурхайн сайд болон Сангийн сайд нар амрахгүй ажиллах гэнэ. Учир нь УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн IPO гаргах бэлтгэл ажлаа хангах учраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Сангийн сайд нар амрахгүй ажиллах гэнэ.
Ш.ОЧ