Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдрийн финалын тоглолтод Франц болон Хорват улсын шигшээ багууд халз тулснаас Франц 4:2 харьцаатайгаар хожсоноор алтан цомын эзэн болсон.
XXI дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөөд бараг долоо хоног болох гэж байгаа ч Мьянмар улсын исламын шашинт үндэстэн Рохинжагын дүрвэгсдийн Кутапалонг хуаранд хөлбөмбөгийн ДАШТ-ий уур амьсгал одоо болтол үргэлжилсээр байна.
Рохинжагын хөвгүүд дүрвэгсдийн хуаранд хөлбөмбөгийн талбай шороогоор зурж хорхойгоо даран тоглох болжээ.
“Би финалын тоглолтыг үзсэн. Франц хожсон!. Миний дуртай баг бол Аргентин” хэмээн Мохаммед Реза нэртэй зургаан настай хүү цэнхэр, цагаан судалтай өмсгөлөө гайхуулав.
“Миний дуртай тоглогч бол Неймар” хэмээн Бразил улсын өмсгөлтэй таван настай Нүрүл Афсар ярьжээ.
Дүрвэгсдийн хуаранд амьдрах хөлбөмбөгийн фанатууд Финалын тоглолтыг бүгд нэг дор телевизээр үзсэн гэж 18 настай Нүрүл Абсер хэлжээ.
Талбай дээр хөл нүцгэн бөмбөг өшиглөх хүүхдүүд борооны улирлын үүлс нүүдэллэн ирж байгааг үл анзааран “ГОАЛ!” хэмээн орилолдох аж.
Эх сурвалж: Channel News Asia, AFP
Г. Батмандах