Орчин үеийн эмэгтэйчүүд буурал үснээсээ санаа зовохоо больсон

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Орчин үеийн эмэгтэйчүүд буурал үснээсээ санаа зовохоо больсон

Орчин үеийн эмэгтэйчүүд буурал үснээсээ санаа зовохоо больсон

Үс эрт бууралтах олон янзын шалтгаан бий. Зарим нь удмын шалтгаантай байхад, зарим нь амин дэмийн дутагдлаас болж байх жишээтэй.  Мөн хөгширч байгаа шалтгааныг их юм бодсоноос болдог гэж ойлгож болохгүй.

Орчин үеийн эмэгтэйчүүд буурал үстэй байх нь тийм ч ичмээр зүйл биш гэдгийг өөрөөрөө дамжуулан бусдад нөлөөлж байна.

Кэйт Динота

14 настайгаасаа хойш үсээ будаж эхэлсэн Кэйт Динота гэх эмэгтэй одоо 28-тай бөгөөд энэ хугацаанд 1000 цаг, нийт 18,000 долларыг буурал үсээ нуухын тулд салонд үсээ будуулахад зарцуулсан аж.

Буурал үсээ будахаас залхсан Кэйт энэ байдалдаа дасан буурал үсэндээ будаг хүргэхгүй байхаар шийджээ.

Инстаграм дээр буурал үс нь ургаад хэдэн сар болсны дараах байдлыг хүмүүстэй хуваалцсан байна. Одоо түүний инстаграм аккоунт 10,000 гаруй дагагчтай. Буурал үстэй гэж гайхахаас илүүтэйгээр түүнийг дэмжсэн сэтгэгдлүүд их байдаг гэжээ.

Буурал үс түүнийг бүр долоон настайгааас нь эхлэн гарч эхэлсэн тул эхэндээ үүнээсээ маш их ичдэг, дарамт гэж хүлээж авдаг байв. Хэдэн ширхэг цагаан үс хараад л хүмүүс ‘ Хүүе, бие чинь гайгүй юу?, ‘Ийм залуу байж цагаан үстэй яах болж байна аа’  гэх мэт үгсийг хэлдэг байжээ.

Сүүлийн жилүүдэд саарал өнгөөр үсээ будуулах чиг хандлага эмэгтэйчүүдийн дунд газар авсан. Ариана Гранде, Лэди Гага зэрэг алдартай одуудаас авхуулаад будаж эхэлсэн.

Зүүн гар талаас Стефание ээжтэйгээ хамт

Стефаниегийн ээжийн үс буурал. Бас л үүнийгээ далдлахын тулд буддаг байсан ч одоо будахаа зогсоосон. Стефание ээжийгээ дууриан үсээ саарал өнгөөр будуулсан. Одоо тэд адилхан өнгийн үстэй болжээ.  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж