Дроны тусламжтайгаар уулчны амийг аврав

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Дроны тусламжтайгаар уулчны амийг аврав

Дроны тусламжтайгаар уулчны амийг аврав

Дэлхийн 12 дахь өндөр уулсын оргилд гарах гэж яваад осолдох шахсан  Рик Аллен гэгч 65 настай уулчныг нисдэг дроны тусламжтайгаар аварчээ.

Шотланд улсын иргэн тэрбээр Пакистан болон Хятад улсуудыг холбох нуруудад далайгаас дээш 8051 метрийн өндөрт байрлах Broad Peak уулнаа авирч байгаад сураггүй болсон аж. Рик Аллентай цуг авиралт хийж байсан хүмүүс түүнийг уулын доор байрлах баазад ирээгүйг мэдсэнээр алга болсон хэмээн тодорхойлжээ.

Сураггүй болсноос 36 цагийн дараа түүнийг ах дүү Андрзеж, Бартек Баржиел нар зэргэлдээх K2 уулсаас бууж байгаа аяллаа дронны тусламжтайгаар видео болгон буулгаж байхдаа үүргэвчтэй цүнх байсныг анзаарч дронноор ойр орчныг самнуулсан байна. Дрон ч үүргээ гүйцэтгэж Рик Алленыг уулын хэсэгт зүүгдсэн байгаагаар олжээ.

Түүнийг олсон хүмүүс аврах ажилтнуудад даруй мэдэгдэж Рик Алленыг аварсан байна. Тэрбээр хүнд бэртэж гэмтээгүй ч бага зэргийн хөлдөлттэйгээр аврагджээ.

“Би урьд нь уул руу авирч байхдаа дроннуудтай таарах нь ядаргаатай санагддаг байсан. Гэвч энэ явдал миний тэднийг хүлээж авах хандлагад өөрчлөлт орууллаа” гэж Рик Аллен BBC агентлагт ярьжээ. 

 

Эх сурвалж: CBS, BBC

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж